Б.Лхагва: ШТС-уудад хяналт шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Б.Лхагва: ШТС-уудад хяналт шалгалт хийж байна

Б.Лхагва: ШТС-уудад хяналт шалгалт хийж байна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвагаас зарим зүйлийг тодрууллаа.


– Он гарснаас хойш шатахууны үнэ 200-220 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?

Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байна. Оны дараа хоёр удаахяналт шалгалт хийж 10 компанийн 73 шатахуун түгээх станцад 55 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан. Үүнээс “СодМонгол”, “Шунхлай”, “Ойн бирж”, “Тэс петролиум”, “Жэй Эм Ойл” компанийн торгуулийн асуудлыг шүүхээршийдвэрлүүлж байгаа. Бидний хувьд шатахууны үнийг бууруулах, тогтвортой байлгах талаар олон удаа саналаахэлсэн.

– Шатахууны онцгой албан татварыг “0”-лэсэн боловч үнэ нь өсч байгаа нь шударга өрсөлдөөнд нийцэхүү?

Хил гаалийн газрууд, Ашигт малтмалын газар шатахууны үнийг хянадаг. Хавар, намрын улиралд шатахууны үнэөсдөг онцлогтой. Импортлогчид үнийг нэмэх болсон шалтгаанаа хилийн үнэтэй холбож тайлбарладаг юм. Гэхдээмэргэжлийн байгууллагууд нөхцөл байдал хүнд байгаа гэсэн тайлбар өгдөг.

– Ер нь шатахууны үнийг нэмэх зайлшгүй шаардлага бий юу?

Манай байгууллагын зүгээс шатахууны үнийг хянах боломжгүй. Бид давамгай байдалтай компаниуд үгсэнтохиролцох, зохиомол хомсдол үүсгэх зэрэгт хяналт тавьж зохицуулалт хийх бүрэн эрхийнхээ хүрээнд ажилладаг.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж