12,000 км замыг таксигаар явж хүрэхийг санал болгосондоо уучлал хүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

12,000 км замыг таксигаар явж хүрэхийг санал болгосондоо уучлал хүсчээ

12,000 км замыг таксигаар явж хүрэхийг санал болгосондоо уучлал хүсчээ

БНХАУ-ын томоохон онлайн аяллын агентлаг буруу улсад буудал захиалга өгч үйлчлүүлэгчээ чирэгдэлд учруулсандаа уучлал гуйжээ.

Мафенгво нь Хятадын хамгийн алдартай аяллын сайт юм.

Наймдугаар сард Мафенгво ОХУ-ын Владивостокын Барбадос зочид буудалд захиалга өгөх ёстой байсан ч Грекийн Кавос дахь ‘’Айленд Барбадос резорт’’ руу  андуурч захиалга өгсөн байжээ. ОХУ-ын Владивостокын Барбадос зочид буудалд амрахаар очсон аялагчид тус газар очиход тэдний нэр дээр ямар ч захиалга өгөгдөөгүй болохыг олж мэджээ. Агентлагийн зүгээс алдаа гаргасандаа уучлал хүсэн Грек рүү таксигаар явж очихыг санал болгосон аж. Гэвч үйлчлүүлэгч саналаас татгалзсан байна. Учир нь Оросоос Грек хүртэл таксигаар явахад 80,000 юан зарцуулагдах аж.

Сүүлийн жилүүдэд Хятадын онлайн аяллын компаниуд маш их ачаалалтай ажиллаж байна. Энэ нь Хятад хүмүүс их аялдаг болсонтой холбоотой аж. Гэвч аяллын компаниудын үйлчилгээ муу гэж үйлчлүүлэгчид гомдоллодог байна.

Эх сурвалж: Sixthtone

T.Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж