Боливи улсад 118 настай эмэгтэй амьдарч байна | News.MN

Боливи улсад 118 настай эмэгтэй амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Боливи улсад 118 настай эмэгтэй амьдарч байна

Боливи улсад 118 настай эмэгтэй амьдарч байна

Жулиа Флорес Колкүе нь Боливи улсын иргэн тэрбээр 118 настай аж. Тэрбээр амьдарч буй туршид дэлхийн I болон II дайныг үзэж, Боливо улсын хувьсгалын гэрч болж мөн 50 жилийн хугацаанд гурван мянган хүн амтай төрөлх хот нь 175 мянган оршин суугчтай болж өргөжиж тэлсэн үйл явдлын гэрч болсон.

Флоресын иргэний үнэмлэх дээр түүнийг 1900 оны аравдугаар сарын 26-ны өдөр төрсөн болохыг тэмдэглэсэн байна. Энэ нь түүнийг магадгүй дэлхийд хамгийн урт настай хүнээр тооцогдоход хүргэж байгаа аж. Гэвч Флорес өөрийгөө гиннесийн номд тэмдэглэгдэн үлдэх сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр одоо өөрийн 65 настай ачтайгаа цуг амьдардаг байна.

Өнгөрсөн долдугаар сарын 22нд дэлхийн хамгийн урт настай хүмүүсийн жагсаалтад бичигддэг Япон улсын иргэн Чиёо Мияако 117 насандаа таалал төгссөн.

ЭХ СУРВАЛЖ: AP
Г. БАТМАНДАХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж