Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Тохижилт, ногоон байгууламжийн үйл ажиллагаанд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлнэ гэж тусгагдсан.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн үйл ажиллагаанд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх хүрээнд зөвлөх үйлчилгээний “Дата консалтинг” ХХК-тай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Захирагчийн ажлын албаны “Чанарын менежментийн зөвлөл”-өөс олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагуудаас туршлага судлах хүрээнд “Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Бидний эхлэж зочилсон газар бол ШУТИС-ийн харъяа Технологийн их сургууль байлаа. Тус сургууль 2017 оноос Олон улсын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, энэ жил олон улсын баталгаажуулалт авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Тус сургуулийн захирал Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат ажилтан, доктор, профессор н.Давааням сургалт танилцуулгыг хийж, сургуулийн хүрээнд хийгдэж байгаа баримт бичгийн бүрдэлтэй танилцлаа.
Төр нийгмийн нэр зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол улсын “XX зууны манлай бүтээн байгуулалт”, Дэлхийн шилдэг 10 үйлдвэрийн нэг “Эрдэнэт” үйлдвэр” ХХК-ны бүтээлч хамт олон, уурхайчид 40 жилийн ойтойгоо золгож байна. 2005 оноос бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ба 2008 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэж, 2016 оноос “Бүтээмжийн тогтвортой өсөлтийг хангасан бүтээмж чанарын дугуйлангууд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Эрдэнэт үйлдвэрт инновацийн тогтолцоо бүрдүүлж дэвшилд тэмүүлэгч хамт олны санал санаачлагыг нэвтрүүлсэн бүтээлч хамт олон байлаа.
Баяжуулах үйлдвэр нь технологийн горим хангасан зэс-молибдены хүдрийг бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах, шүүн хатаах, ачих технологийн дамжлагын дагуу боловсруулж Олон улсын ISO9001 стандартад нийцсэн зэсийн (Cu) болон молибдены (Mo) баяжмал үйлдвэрлэдэг юм байна.
Дараагийн танилцсан газар болон 1980 оны овоолгод хийгдсэн биологийн нөхөн сэргээлттэй танилцаж байгалийн олон наст өвслөг ургамал, мод бут тарьж ургуулсан байдалтай танилцлаа.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Олон улсын ISO9001 илүү нарийн судалж үйл ажиллагаандаа хэвшил болгон, ногоон байгууламжийн үйл ажиллагаанд Олон улсын стандартын шаардлагыг тавьж, шаардлагатай ногоон байгууламжийн стандартын тоог жил бүр нэмэгдүүлж ажиллах болно гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ