Ажлаа гүйцэтгэж явсан 29 настай залуу галт тэргэнд дайруулжээ | News.MN

Ажлаа гүйцэтгэж явсан 29 настай залуу галт тэргэнд дайруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Ажлаа гүйцэтгэж явсан 29 настай залуу галт тэргэнд дайруулжээ

-Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна-

Ажлаа гүйцэтгэж явсан 29 настай залуу галт тэргэнд дайруулжээ

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.8.28/ мэдээлэл хийлээ.

“STAMFORD”-ЫН 14 ХЭРЭГТ БҮРТГЭЛ НЭЭЖ, 39 ХҮНЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ БАЙНА

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг “Цагдаагийн байгууллагад өчигдрийн байдлаар олон шатлалт маркетинг, луйврын 19 гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдаж байгаа. Уг луйварт 17 мянган иргэн хохирсон бөгөөд хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна. Сүлжээний залилангаас урьдчилан сэргийлэх талаар 110 удаа мэдээлэл хийсэн байдаг.  Гэтэл иргэд уг залиланд өртсөөр байна. Сүлжээний залилан нь Монгол  Улсын Эрүүгийн хуулийн 17.3-аар хориглодог гэмт хэрэг. Гэмт хэргийн шинжтэй уг сүлжээнд иргэдийг элсэхгүй байх, мөнгөө өгөхгүй байхыг сануулж байна” гэлээ.

Түүнчлэн Ирландаас гаралтай “Stamford” компани нь иргэдээс хөрөнгө оруулалт авах замаар хууль бусаар мөнгө босгож, бусдыг залилдаг болох нь тогтоогдсон. Улмаар наймдугаар сарын эхээр тус компанийг хариуцсан ОХУ-ын иргэн Евгений Персовыг цагдан хорьж, шалгаж байгаа. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан Монголын хэд хэдэн иргэнийг шалгаж байгаа юм. Одоогоор тус компанид Монголын 7000 гаруй иргэнээс 100 тэрбум төгрөг луйвардсан тухай мэдээлэл бий.

Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үүнтэй холбоотой 14 хэрэгт бүртгэл нээж, 39 хүнээс мэдүүлэг авч байгаа аж. Хохирлын хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй юм байна.

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТГҮЙГЭЭР ОРУУЛЖ ӨГЬЕ ХЭМЭЭН ЗАЛИЛЖ БАЙНА

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан "Хичээлийн шинэ жил эхлэх үеэр гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Зонхилон тохиолддог гэмт хэргээс дурдвал, улсын их, дээд сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр бүртгүүлж, оруулж өгье хэмээн иргэдийг залилах хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн оюутнуудыг үнэ төлбөргүйгээр оюутны байранд оруулж өгнө гэж хэлээд залилж байна.

Мөн хичээлийн шинэ жил эхлэх үеэр оюутнууд архидан согтуурч, эрүүлжүүлэгдэх зөрчил ихээр гардаг. Тиймээс энэ жилээс архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, сургуульд нь "Танай сургуулийн оюутан эсвэл сурагч архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн байна. Дахин энэ төрлийн зөрчил гаргуулахгүйн тулд сургууль дээрээ сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна уу" гэсэн агуулгатай албан мэдэгдэл хүргүүлнэ.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдаалсан талаар иргэдээс гомдол ирвэл, гомдлын дагуу шалгалт хийгээд баталгаажвал үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан зах, худалдааны төвийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул халаасны хулгайчаас болгоомжил" гэсэн юм.

“ЗАМЫН-ҮҮД-2” ӨРТӨӨНИЙ ХОЛБООНЫ МЕХАНИКЧ ГАЛТ ТЭРГЭНД ДАЙРУУЛЖЭЭ

ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд галт тэргэнд хүн дайруулж, нас барлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 27-ны 10.30 цагт ирсэн. Дуудлагын дагуу шалгалт хийхэд “Замын-Үүд-2” өртөөний холбооны механикч, Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн харьяат, 29 настай, эрэгтэй “Б” нь ажил үүргээ гүйцэтгэж яваад галт тэргэнд дайруулж нас барсан байсан. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.

Р.РЕНЧИНДУЛАМ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-28 202.72.245.206

hairan saixan zaluu

Avatar

Зочин 2018-08-28 66.181.161.27

hairan zaluu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж