Хууль сахиулах замаар суудлын бүсний хэрэглээг нэвтрүүлэх сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Хууль сахиулах замаар суудлын бүсний хэрэглээг нэвтрүүлэх сургалт боллоо

Хууль сахиулах замаар суудлын бүсний хэрэглээг нэвтрүүлэх сургалт боллоо

“Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн хэвлэл мэдээллийн компанит ажлын 2 дугаар үе шат ирэх 9 дүгээр сард эхэлж байна. Үүнтэй холбогдуулан замын цагдаагийн ажилтан, албан хаагчдад зориулсан олон улсын сургалт, семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалт, семинарын чиглүүлэгчээр Олон улсын Аюулгүй байдлын Сангийн Ерөнхийлөгч доктор Рэй Шүэй уригдан ирж ажиллаж байгаа бөгөөд замын цагдаагийн ажилтнуудад хууль сахиулах замаар суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх арга замуудын талаар олон улсын туршлагын талаар мэдээлэл олгох, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Нийслэл Улаанбаатар хот дэлхийн 50 гаруй хотуудын нэгэн адил халдварт өвчин, осол гэмтлийг бууруулах зорилготой “Эрүүл хотуудын түншлэл” олон улсын хөдөлгөөнд нэгдсэн. Энэхүү хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлэх төслийг нийслэлийн ЗДТГ, НЭМГ, Замын цагдаагийн албатай хамтран эхний үе шатыг өнгөрсөн 6 дугаар сард хэрэгжүүлсэн.

Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. төслийн хүрээнд хийгдсэн судалгаанд хамрагдсан жолооч, зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээг харахад жолооч нар 48.6 хувь, урьд суудлын зорчигчид 72 хувь, арын суудлын зорчигчдын хэрэглээ 48.6 хувьтай байгаа юм. Суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх, ялангуяа арын суудлын зорчигчдын дунд энэ хэрэглээг тогтмолжуулахад анхаарч, хууль сахиулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байна. Төслийн хоёр дахь шатны аяны хүрээнд “Та суудлын бүсээ заавал бүслээрэй. Таны амь насыг аварна” уриа бүхий сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах, зурагт хуудас, гудамжны самбар байршуулах, хэвлэмэл хуудас иргэдэд тараах зэрэг олон үе шаттай ажлыг хийж хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж