Монгол дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг өнгөрсөн сар Улаанбаатар дахь гэрээс нь баривчлан, хил давах гэж оролдсон хэрэг явдал гарсан юм.
Тэгвэл Вейсел Акчай наймдугаар сарын 24-нд НҮБ-ын ‘’Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар’’-т хамгаалалт хүссэн захидал хүргүүлжээ. Туркийн эрх баригчид түүнийг хууль бусаар авч явах нь тодорхой болсон тул яаралтай арга хэмжээ авч, хамгаалж өгөхийг тэрбээр хүссэн ажээ.
Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг Туркийн Тагнуулын албаны ажилчид гэрээс нь баривчлан, тусгай онгоцоор Турк руу авч явах гэж байсныг нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын шийдвэрийн үр дүнд хил давахыг таслан зогсоож чадсан гэж уг захидалд дурджээ. Гуравдагч орон руу явах хоёр ч удаагийн оролдлогыг Монголын талаас зогсоосон нь дахин Турк руу хулгайлагдах эрсдлийг бий болгож байгаа тул гэр бүлийг нь аюулгүй гуравдагч улс руу зорчих боломж болон яаралтай хамгаалалт хүссэн тухай захидалд дурдсан ажээ.
Өнгөрсөн сард “Туркийн Үндэсний Тагнуулын газар (MIT) Фетуллах Гюлений сүлжээтэй холбоотой хүмүүс гэгдэх Юсуф Инан, Сали Зеки Ийгит гэх хоёр сэтгүүлчийг Украинаас, Азербайжанд Иса Оздемир нарыг хулгайлан тусгай онгоцоор Истанбулд аваачсан байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Гюлений хөдөлгөөнтэй холбоотой гэх зургаан багшийг хулгайлан баривчилсан ажээ.
Эх сурвалж: stockholmcf
Т. Мядаг
Холбоотой мэдээ