Германы сэтгүүлч Месаль Толу Туркт олон сар хоригдсоныхоо дараа Германд эргэн ирээд байна. Ирсэн даруйдаа тэрбээр хэвлэлийн бага хурал зарласан юм. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр өөртэй нь мэргэжил нэгтэй сэтгүүлчид, хэдэн зуун оюутан, сөрөг намын идэвхтнүүд Туркт хоригдож байгаа тухай мэдэгджээ. Шүүх хурал аравдугаар сард болох тул Турк руу буцна очно гэв.
Тэрбээр өнгөрсөн жилийн тавдугаар сард Туркт ажлаар яваад террорист гэмт хэрэгт холбоотой хэмээн баривчлагдсан аж. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сулласан боловч хил давах эрхийг нь хязгаарлаад байсан юм. Наймдугаар сарын 20-ны шүүх хурлаар сэтгүүлчийг хил гарахыг нь зөвшөөрсөн ажээ.
Мелась Толу, Дениз Юсель, хүний эрхийн төлөө тэмцэгч Питер Шдитнер зэрэг германчуудыг Турк улсад өнгөрсөн жил террорист хэргээр баривчилсны улмаас хоёр улсын хоорондох харилцаа муудахад хүрсэн.
Германы эрх баригчид энэ баривчилгааг хууль бус хэмээн үзэж Туркийн шүүх засаглал, аюулгүй байдлын тогтолцоог буруутгаад байсан юм.
Эх сурвалж: Sputnik
Т.Мядаг