20 мянга гаруй тонн мах экспортолжээ | News.MN

20 мянга гаруй тонн мах экспортолжээ

20 мянга гаруй тонн мах экспортолжээ

20 мянга гаруй тонн мах экспортолжээ

2018 оны долдугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642,5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн сараас экспортын хэмжээ 2651.5 тонноор өсөж, орлого 14,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд сард дунджаар 3281.5 тонн мах экспортолж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, адууны махны экспорт 1.4 дахин, хонины болон ямааны мах 4.3 дахин, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 7.1 дахин их буюу дунджаар 2,6 дахин нэмэгджээ. Ийнхүү махны экспорт нэмэгдсэн нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох Засгийн газрын бодлогын үр дүн гарч, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улс орон даяар хэрэгжүүлж буй нэгэн илрэл гэж үзэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-28 202.21.105.13

Хаашаа, ямар улсууд руу гарч байгаа бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж