Чансааг тэргүүлэгч С.Халеп эхний шатанд бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Чансааг тэргүүлэгч С.Халеп эхний шатанд бүдэрлээ

Чансааг тэргүүлэгч С.Халеп эхний шатанд бүдэрлээ

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны сүүлчийн Их Дуулга болох US Open тэмцээний эхний шат үргэлжилж байна. Тэмцээн эхний шатанд эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлэгч энэ онд анхны Их Дуулга тэмцээний цомоо хүртсэн Румын бүсгүй С.Халеп Эстони К.Канепид хоёр сетэд 2-6, 4-6 харьцаатай хожигдож шуугиан тариад байна. Тус тоглолтонд С.Халеп эхнээсээ л бүтэлгүйтэж байсан бөгөөд эхний сетэд 5 ч удаа давуулалтаа алдаж өрсөлдөгчдөө сул оноо өгч байсан. Харин түүнийг буулгаж авсан Эстони бүсгүй хүчтэй давуулалт, довтолгоогоороо С.Халепт хүнд дарамтыг өгөн тоглож байсан. Үр дүнд нь ийнхүү хүчтэй өрсөлдөгчөө эхний шатанд буулган авч 2-р шатанд шалгарлаа.

Тэрээр энэ хожигдлынхоо дараа Румын бүсгүй өөрийгөө жижиг газар төрж өссөн тул Нью-Йорк шиг дуу чимээ ихтэй том хотод хэцүү байсан гэдгээ хэлээд гомдоллох зүйл алга, би 100% бэлэн биш байлаа гэжээ. Тэмцээний эхний шатанд С.Халепаас гадна цагтаа дэлхийн чансааны №2-т эрэмбэлэгдэж байсан Польшийн А.Радванска эхний өрсөлдөгчдөө хожигдож тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж