Тавантолгойн бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэж буй автомашинуудын төлөөлөл өнөөдөр /2018.08.28/ мэдээлэл хийлээ. Гашуун сухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч машинууд дахин урт дараалал үүсгэж эхэлсэн талаар мэдээллээ. Яг өнөөдрийн байдлаар 140 км урт дараалал үүссэн бөгөөд үүнээс болж, уртын чиглэлийг нээсэнтэй холбоотойгоор жолооч нарт хүнд нөхцөлд үүсч байгаа талаар мэдээллээ. Жолооч нар урт дараалалд удаан дугаарлаж чадахгүй учраас шороон замаар зорчих нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.
Тиймээс тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хандаж иргэдийнхээ ажилтай, орлоготой байхын төлөө ажиллах, хил гаалийн нэвтрэлтийг сайжруулах, урт дараалал үүсгэсэн жолооч нарын нөхцөл байдлыг бодож уртын тээврийг богинын траст шилжүүлэх, Цагаан хадны боомтыг дэд бүтцээр холбох, засаг, захиргааны нэгж болгох зэрэг хүсэлт гаргаж байгаа гэлээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ