УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр /2018.08.28/ Турк улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах оролдлогод Монгол Улсын Засгийн газар оролцсон эсэх, хэрэв оролцсон бол буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Мөн энэхүү үйлдэлд Монгол Улсын тусгай албад оролцсон талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
Тиймээс УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 3.1.12, 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү асуулгыг тавьж буйгаа тодотгожээ. Тэрээр асуулгын хариуг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг хүссэн байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ