Меркель, Трамп нар утсаар ярьжээ | News.MN

Меркель, Трамп нар утсаар ярьжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Меркель, Трамп нар утсаар ярьжээ

Талууд Сирийн хөгжилд анхаарахаа илэрхийлжээ

Меркель, Трамп нар утсаар ярьжээ
?????????????????????????????????????????????????????????

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон  Германы канцлер Ангела Меркель нар Сирийн асуудал болон Идлиб мужийн эргэн тойрон дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлын талаар даваа гаригт утсаар ярьсан гэж Reuters мэдээлжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар хоёр улсын удирдагчид Сирийн Идлиб мужид хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг олон улсад уриалж байгаагаа илэрхийлсэн гэжээ.

Тэд  Украин улсын зүүн бүсэд болж буй хямрал, Баруун Балканы орнуудад үүсээд буй асуудал, мөн хоёр орны харилцаа, худалдааны асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн хүчин чармайлтыг эрэлхийлж байна гэжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын засаг захиргаа Москвагийн дэмжлэгтэйгээр Сирийн хойд хэсгийн Идлиб мужид үүссэн хямрал, босогчдын эсрэг тэмцэн  хамтрахаа мэдэгдсэн. ОХУ Сирийн сая гаруй дүрвэгчдийг эх оронд нь буцаах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель нар уулзан Сирийн хямралын асуудлаар харилцан санал бодлоо хуваалцсан юм.

Эх сурвалж: Reuters 

Т. Мядаг 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж