Оросууд хүүхдэдээ ямар нэр өгч байна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Оросууд хүүхдэдээ ямар нэр өгч байна вэ?

Оросууд хүүхдэдээ ямар нэр өгч байна вэ?

2018 он гарсаар оросууд шинээр төрсөн хүүхдэдээ Яго, Томислав, Герда, Семирамида зэрэг ховор нэр өгч байна хэмээн Москва хотын захиргааны сайтад мэдээлжээ.

Москва хотын Гэрлэх ёслолын ордны бүртгэлээр шинээр төрсөн хүүхдэд өгч байгаа ховор, содон нэрийг дурдвал хөвгүүдэд Дональд, Уолтер, Яго, Томислав, Арамис, охидуудад Семирамида, Камелия, Хлоя, Лолита, Ляля зэрэг нэрийг өгчээ. Мөн нэг хос охиндоо Шекспирийн эмгэнэлт жүжгийн гол дүр Жульетта гэсэн нэр өгсөн бол өөр нэг хос Андерсоны “Цасан хатан” үлгэрийн Гердагийн нэрийг өгчээ.

Үүнээс гадна эртний славян нэр моодонд оржээ. Тухайлбал, хөвгүүдэд Святополк, Амвросий, Дар, Поликарп, Леонтий, Домислав, Северьян, Никанор, Евстафий, охидод Ладислава, Добромира, Гликерия, Ладомира, Степанида, Мстислава, Ива, Муза, Весна гэсэн нэрийг өгөх нь их байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж