Эрдоган Иранд айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Эрдоган Иранд айлчилна

Эрдоган Иранд айлчилна

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган ирэх сард Иран улсад айлчлахаар болсон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Ирэх есдүгээр сарын 7-нд Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Орос болон Ираны удирдагч нартай гурван талт хэлэлцээнд оролцох аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани болон Туркийн Ерөнхийлөгч Режеп тайп Эрдоган нар Сири улсын хөгжлийн талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцана. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын гурван удирдагч Туркийн нийслэл Анкара хотод уулзаж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. БАТМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж