Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэх Р.Эрдэнэбүрэнг шүүхээс цагаатгажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэх Р.Эрдэнэбүрэнг шүүхээс цагаатгажээ

Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэх Р.Эрдэнэбүрэнг шүүхээс цагаатгажээ

Барилга хот байгуулалтын яамны  Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2012-2016 онд томилогдон ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх хэлэлцээд, түүнийг шүүх гэм буруугүй хэмээн үзэж хэргийг цагаатгажээ.

Түүнийг  ажиллах хугацаандаа өөрийн  хамаарал бүхий хүний нэр дээр “River garden”цогцолбор хотхоноос 1.1  тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий  орон сууцыг худалдан авсан боловч  энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй  хэмээн Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж байсан юм. Прокурорын байгууллагаас түүнд яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэн шүүх бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан учраас АТГ ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй гэж байлаа.

2016 оноос шалгагдаж эхэлсэн уг хэргийг АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж, долоон ч удаа прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас Р.Эрдэнэбүрэнд Эрүүгийн хуулийн 22.10-ын нэг дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.  Улмаар шүүхээс Р.Эрдэнэбүрэнг цагаатгах шийдвэр гаргасан аж.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж