Олон улсын зорчигчийн галт тэргэнд Замын-Үүд өртөөний төмөр замын монтёр дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн Шанд-Түшлэг хооронд үүрийн 04: 20 цагийн үед зам шалгаж явсан зүтгүүрийн рэле шатаж, гол замын хөдөлгөөнд гурван цаг орчмын хугацаанд саад учруулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр холбогдох байгууллагууд ослын газарт ажиллаж байгаа аж. Одоогоор тодорхой тайлбарыг УБТЗ ХНН-ээс албан ёсоор өгөх ёстой гэсэн хүлээлт үүсээд байна.
У.ОЙДОВ
Холбоотой мэдээ