Одоогоос гурван сарын өмнө Хятадын зах зээлд нээлтээ хийсэн “Xiaomi Mi Max 3” ухаалаг гар утас 260 ам.долларын үнэтэйгээр олон улсад худалдаанд гарч эхэллээ. Том дэлгэцтэй, олон цагаар цэнэгээ барих чадвартай, бусад ухаалаг утастай харьцуулахад хямд төсөр гэж технологийн мэргэжилтнүүдийн үнэлж буй энэхүү бүтээгдэхүүнийг ирэх сараас Тайвань зэрэг Азийн орнуудад худалдахаар болжээ.
“Xiaomi Mi” брэндийн энэхүү утас 2160 x 1080 пикселийн нягтаршилтай 6.9 инчийн дэлгэц, өндөр хүчин чадал бүхий хос камер, хурууны хээ мэдрэгчтэй, 5500 мА хүчин чадалтай батарей нь хурдан цэнэглэгддэг, цэнэгээ удаан барих чадвартайгаа онцлог аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ