БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод болж өнгөрсөн шар айргийн баярт 6.2 сая хүн оролцсон байна. Хятадын томоохон боомт хотод болсон энэхүү баярыг нутгийн оршин суугчдаас гадна жуулчид олноор үзэж сонирхсоныг “Синьхуа” агентлаг онцолж буй.
Тус арга хэмжээний үеэр 30 гаруй орноос шар айраг үйлдвэрлэгч 200 орчим компани оролцож, 1300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан бөгөөд 1991 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдсан энэхүү баяр энэ жил 38 өдөр үргэлжилж, наймдугаар сарын 26-нд хаалтаа хийсэн юм.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ