ШУТИС-ийн төлбөр хамгийн их нэмэгджээ | News.MN

ШУТИС-ийн төлбөр хамгийн их нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

ШУТИС-ийн төлбөр хамгийн их нэмэгджээ

ШУТИС-ийн төлбөр хамгийн их нэмэгджээ

Монголд төрийн өмчийн 17 их, дээд сургууль бий. Үүнээс Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургууль, Төмөр замын дээд сургууль, Дорнод их сургуулиас бусад төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр 10-15.6 хувь нэмэгджээ.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өгсөн мэдээллээр эдгээрээс сургалтын төлбөрөө хамгийн их нэмсэн нь ШУТИС аж. Тус сургуулийн нэг кредитийн төлбөр 62000 төгрөг байсан бол 71700 төгрөг болжээ. Мөн МУИС-ийн нэг кредитийн төлбөр 99000 төгрөг байсан бол 115000 төгрөг болж, дунджаар 12.5 хувь нэмэгджээ. Харин хамгийн бага төлбөртэй нь Төмөр замын дээд сургууль бөгөөд нэг кредит нь 51600 төгрөг байна.

Түүнчлэн оюутны дотуур байрны  төлбөр 400000-1100000 төгрөгийн үнэтэй байна. Мөн төрийн өмчийн бүх их, дээд сургууль дотуур байртай бол хувийн өмчийн сургуулийн 40 хувь нь дотуур байртай байдаг. Мөн эдгээр дотуур байранд оюутнуудын 20 хувь нь хамрагддаг ажээ.

Р.РЕНЧИНДУЛАМ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

навч 2018-08-27 203.217.139.234

рэнчиндулам гуай тоо бодож чаддаггүй бололтой

Avatar

sas 2018-08-27 66.181.167.191

tsagaan haanii uein zamaar zorchood l uu kkk

Avatar

зочин 2018-08-27 64.119.26.73

ЗӨВӨӨ ЗӨВ

Avatar

bb 2018-08-27 202.21.96.254

Tumur zamiin surguuli shig bai l daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж