Иран, Сири улсууд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Иран, Сири улсууд хамтран ажиллана

Иран, Сири улсууд хамтран ажиллана

Ираны батлан хамгаалахын сайд болон Сирийн ерөнхийлөгч нар өнөөдөр /2018.08.27/ Дамаскус хотноо уулзлаа. Орон нутгийн хэвлэл мэдээлэл Ташим агентлагийн мэдээлж байгаагаар хоёр улс  батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Ираны батлан хамгаалах сайд Амир Хатами Сири улсад хоёр хоногийн айлчлал хийхээр энэ сарын 26-нд ирсэнюм.  Тэрбээр Сирийн ерөнхийлөгч Башар ал-Ассад болон бусад сайдуудтай уулзжээ. Ташним агентлаг Батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөл Жонн Болтон өнгөрсөн долоо хоногт Иран Сирийн улсаас зэвсэгт хүчнээ гаргах ёстой хэмээн дурдсан. Гэвч Ираны эрх баригчид Ассадын урилгаар Сирид энхийг сахиулж байгаа бидэнд ямар ч буцах төлөвлөгөө одоогийн байдлаар байхгүй хэмээн мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. БАТМАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж