Хичээлийн шинэ жилийн нээлт 14.00 цагт болно

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийн нээлт 14.00 цагт болно

Хичээлийн шинэ жилийн нээлт 14.00 цагт болно

Энэ жил есдүгээр сарын 1-н амралтын өдөр буюу Бямба гаригт тохиож буй. Гэвч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд болж, харин хичээл есдүгээр сарын 3-нд эхлүүлэх шийдвэр гаргасан. Хичээлийн шинэ жилийн нээлт болох өглөө усархаг бороотой байна гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэл ирсэн учраас нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэрийг сургуулийн удирдлагуудад хүргүүлжээ. Харин их дээд сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулж замын хөдөлгөөний нягтралыг бууруулахаар их, дээд сургуулиудаас санал авч байгаа юм байна.  Энэхүү саналыг дэмжвэл есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гаргах боломжтой гэж салбарын сайд нь онцолжээ.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж