Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс дүүргийнхээ багш нарын бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү бага хурлын гол зорилго нь 2018-2019 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн боловсролын салбар, тэр дундаа сургууль цэцэрлэгийн багш нар ямар үйл ажиллагааг нэгдсэн гол зорилго болгож ажиллах, цаашид юунд анхаарах вэ гэдэг тал дээр ярилцах юм.
Тус дүүргийн хувьд энэ жил ерөнхий боловсролын 2 сургууль, 1 цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орж байгаа. Мөн төвийн хороодын ерөнхий боловсролын 24, 23, 50, 5 дугаар сургуулиудад энэ жил шинээр өргөтгөлийн барилга баригдах юм. Хотжилт, шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой тус сургуулиудын ачаалал хэтэрч 3 ээлжээр хичээллэдэг байсан бол өргөтгөл баригдсанаар 2019 оны хичээлийн жилд 2 ээлжээр хичээллэх боломжтой болох юм.
Мөн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо огт ерөнхий боловсролын сургуульгүй байсан бол Япон улсын Засгийн газрын Жайка төсөлтэй хамтран бага сургуулийн барилгыг барихаар болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ