“MoneyGram” үйлчилгээг үзүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

“MoneyGram” үйлчилгээг үзүүлж эхэллээ

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь  “MoneyGram” үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь дэлхийн нэр хүнд бүхий хамгийн өргөн сүлжээтэй олон улсын мөнгөн гуйвуулгын “MoneyGram”үйлчилгээг  2014 оны 12-р сарын 22-ны өдрөөс  харилцагчиддаа үзүүлж эхлэн албан ёсны Нээлтийн үйл ажиллагааг энэ өдөр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд “MoneyGram”үйлчилгээний үндсэн гишүүн банк болох Худалдаа Хөгжилийн Банкны Гүйцэтгэх Захирлын Орлогч Л.Соронзонболд, Иргэдийн Банкны Газрын Захирал Б.Баярмаа болон Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны Бизнес Удирдлага Хариуцсан Захирал Э.Оргилболд, Санхүү Хариуцсан Захирал Б. Тулга болон  бусад удирдлагууд оролцлоо.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байгаатай холбогдуулан “Бэлэгтэй MoneyGram” нэг сарын  урамшуулалт аяныг харилцагчиддаа зориулан зарлаж  байгаа бөгөөд тус  үйлчилгээг авсан харилцагч бүрт гарын бэлэг гардуулах юм байна.

MoneyGram үйлчилгээ нь дэлхий дахинаас 250 улс оронд 345,000 үйлчилгээний цэгээр, Монгол  Улсад 6 арилжааны банкны 300 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэх боломжтой хамгийн шуурхай иргэд хоорондын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг авахад харилцагч баримт бөглөх шаардлагагүй бөгөөд бага шимтгэлээр, хормын дотор ам доллар илгээх, ам доллар болон евро хүлээн авах боломжтойгоороо давуу талтай.

Дашрамд дурьдахад БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад зориулан “MoneyGram” үйлчилгээ нь Монгол улс руу хамгийн бага шимтгэлээр мөнгө шилжүүлэх боломжийг  олгож байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж