2020 оны Токиогийн паралимпийн наадмын билетийн үнэ танилцуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

2020 оны Токиогийн паралимпийн наадмын билетийн үнэ танилцуулагдлаа

2020 оны Токиогийн паралимпийн наадмын билетийн үнэ танилцуулагдлаа

Японы Токио хотноо зохион байгуулах зуны паралимпийн наадмын билетийн үнийг нийтэд танилцуулжээ. Хамгийн хямдхан билет нь есөн зуун иенийн үнэтэй.  Учир нь зохион байгуулагчид хүүхэд, залуучуудыг паралимпийн наадамд идэвхтэй оролцуулах зорилготойгоор хямд үнэ тогтоосон байна. Нөгөө талаасаа ард иргэдэд паралимп, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар ойлголт өгөх зорилготойгоор уян хатан үнэ тогтоожээ.

Гэхдээ паралимпийн нээлтийн ёслолыг үзвэл  150 мянган иен төлнө. Энэ нь олимпийн наадмын нээлтийн ёслолтой адил үнэ болохыг зохион байгуулагчид тэмдэглэжээ. Учир нь Токиогийн спортын наадмын үнэ цэнийг хадгалж байгаа хэмээн онцолж байгаа аж.

Токио хотын амбан захирагч Юрико Койке паралимпийн маскот дүр Someity-гын хамт

Токиогийн паралимпийн наадамд спортын 22 төрлөөр олон улс орны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид  авьяас билэг, хурд хүчээ сорино. Үүнээс усан сэлэлт болон тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тэмцээнүүд нь Япон улсад алдартай бөгөөд эдгээр спортын тэмцээний билетийг долоон мянган иенээр худалдаж авах гэнэ.

“Бид паралимпийн наадмыг олон хүмүүс үзээсэй гэж хүсч байна. Ялангуяа хүүхэд болон залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт хэрхэн болж өнгөрдөг талаар цогц ойлголттой болгохыг зорьж байна” гэж паралимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч ярьжээ.

Мөн зохион байгуулагчид олимпийн наадмын үеэр хүүхэд болон ахмад настай хүмүүст зориулсан “тусгай” билетүүд зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар үнэ ханшийг нь зарлаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN NEWS
Г. БАТМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж