Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж жагсана гэв | News.MN

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж жагсана гэв

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж жагсана гэв

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж жагсана гэв

Их, дээд сургуулийн төлбөр нэмсэн асуудлаар Ардчилсан оюутны холбоо  “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Ардчилсан оюутны холбооны гишүүд их, дээд 35 сургуультай холбогдож, төлбөр нэмсэн шалтгааныг тодруулахад ихэнх сургууль "Сүүлийн гурван жилийн турш төлбөр огт нэмээгүй учир энэ жил нэмж байгаа" гэсэн хариуг өгчээ.

Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадорж “Одоогоос  10 хоногийн өмнө ардчилсан оюутны холбооноос их, дээд сургуулийн төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж байгаа талаараа хэвлэлийн хурал хийсэн. Бид бүх их, дээд сургуулиудад албан тоот хүргүүлсэн юм. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 96 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өнөөдөр 35 сургуулиас албан ёсны хариу ирээд байна. Ихэнх сургууль албан тоотын хариунд сүүлийн гурван жил төлбөрөө нэмээгүй гэсэн боловч сургуулийнхаа гадаа наасан сургалтын төлбөрийн мэдээлэл жил ирэх тусам нэмэгдэж байна. Бид дахин сургуулиуд дээр очиж, төлбөр нэмэх ямар шалтгаан байгааг асуух болно” гэв.

Мөн тэд БСШУС-н сайд Ц.Цогзолмаад ч энэ асуудлаар ханджээ. Цаашид их, дээд сургуулийн удирдлага болон салбарын сайд нь дорвитой хариу өгөхгүй бол наймдугаар сарын 29-нд их, дээд сургуулийн оюутны зөвлөл болон нам эвслийн байгууллагууд бүгд нэгдэж, жагсаал хийнэ гэдгээ хэвлэлийн хуралд оролцогчид онцлов.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-27 64.119.16.155

ar geriin bod

Avatar

zochin 2018-08-27 66.181.182.72

инПиляц-нууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж