Халхын голын байлдааны тухай түүхэн кино бүтээнэ | News.MN

Халхын голын байлдааны тухай түүхэн кино бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Халхын голын байлдааны тухай түүхэн кино бүтээнэ

Халхын голын байлдааны тухай түүхэн кино бүтээнэ
халх гол

Оросын кино студи “Ленфильм” 1939 онд Халхын голын байлдаанд Улаан армийн байгуулсан түүхэн ялалтын тухай уран сайхны шинэ киног бүтээж эхэлжээ. Тус кино студи нь Монголын “Муви Дистрибюшн” ХХК-тай хамтран кино зохиолыг бичиж дуусгасан байна. Хамтарсан шинэ кино уран бүтээлийн зураг авалтыг Халхын голын найрамдлын гэрээ байгуулсан түүхэн өдөр буюу есдүгээр сарын 13-нд Москва хотод эхлүүлэхээр болсон аж.

Энэ тухай мэдээллийг тус улсын Түүхийн Холбооны дарга ОХУ-ын Гадаад тагнуулын албаны захирал ноён Сергей Нарыцжин мэдээлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “Ирэх жилд Халхын гол дах тулаан ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой биднийг угтаж байна. Энэхүү тулаанд Улаан армийн байгуулсан ялалт нь 1941 онд болон дараагийн жилүүдэд Япон улсыг ЗХУ-руу довтлохоос урьдчилан зогсоосон юм. “Ленфильм” кино студи нь Монголын талаас гаргасан хүсэлтийн дагуу шинэ уран сайхны киноны бүтээл дээр ажиллаж эхэллээ” хэмээн ярьжээ. Мөн тэрээр “Ленфильм”-ийн Оросын түүхийн Холбоонд хандсан хүсэлт байгаа бөгөөд ОТХ энэ шинэ уран бүтээлийн Удирдагчийн үүргийг гүйцэтгэнэ” гэжээ.

Халхын голын байлдаан нь Япон улс болон ЗХУ хоёрын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Халхын голын сав хөндийд 1939 оны хавраас намар хүртэл үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн хийсэн байдаг.

Ш.ОЧ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-08-27 150.129.140.31

murgulduun,tulaldaan,dain edgeer vgnvvd chinn yaj ch bodson aguulgaaraa asar yalgaatai. Xalxin golin dain. yvagdsan tsag xugatsaa,tsar xvree,oroltsdon xvn xvch,zevseg texnik…. murgulduun tulaldaan tudiixen baigaagvi ym gedeg. yumni utga aguulgig sain uxaj busdaas budaa idelgvi yum xiij bai l da

Avatar

Зочин 2018-08-27 202.131.245.243

Сергей Нарыцжин биш Сергей Нарышкин гэж бич.

Avatar

Зочин 2018-08-27 202.21.106.115

орос заваан юм хийндөө

Avatar

Зочин 2018-08-27 202.131.245.243

Хунхууз аа, чамд хамаагүй шүү дээ.

Avatar

БУРХАН 2018-08-27 202.126.89.198

ӨВӨРМОНГОЛЫГ НЭГТГЭХ ГЭСЭН ТЭМЦЭЛИЙГ ХАРУУЛААРАЙ

Avatar

Зочин 2018-08-27 202.131.245.243

1939 он энд хамаагүй. 1945 оны Чөлөөлөөх дайн гээч

Avatar

202.131.245.243-д 2018-08-27 64.119.21.24

1939 онд халхын голын дайн болсон юм мэдрэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж