Гурван ээлжээр хичээллэх 38 сургууль бий | News.MN

Гурван ээлжээр хичээллэх 38 сургууль бий

Гурван ээлжээр хичээллэх 38 сургууль бий

Гурван ээлжээр хичээллэх 38 сургууль бий

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам (БСШУСЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.8.27/ мэдээлэл хийлээ. Энэ хичээлийн жилийг буюу 2018-2019 оны хичээлийн жилийг бүх шатны байгууллага суралцагч бүрийн сурлагын түвшнийг сайжруулах жил болгон зарлажээ. Энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн байна.


СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

  • Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах аж. Үүнд төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг багтаж байна. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн цэцэрлэг наймаар нэмэгджээ.
  • Түүнчлэн энэ онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185-аар нэмэгдэх аж. Үүнээс есдүгээр сарын 1-нд төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэх юм. Урьдчилсан мэдээгээр 260000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ажээ.
  • Сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 27172 багш, ажиллагчид ажиллаж байгаагийн 28.5 хувь нь буюу 7745 нь үндсэн багш аж. Мөн 6970 туслах багш, 1307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллах юм байна. Ингэснээр мэргэжлийн багшийн хангалт 95.7 хувьтай байгаа ажээ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

  • Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд 597.2 мянган суралцагч суралцах аж. Сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм. Харин сурагчдын 55.9 хувь нь орон нутагт суралцах ажээ..
  • Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24.4 мянгаар нэмэгдэнэ.
  • Урьдчилсан тооцоогоор I ангид 74 мянган хүүхэд элсэнэ. Үүний 35.4 мянган нь Улаанбаатарт сургуульд хамрагдах юм.
  • Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 30.0 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд ажиллах аж.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ЕСДҮГЭЭР САРЫН 3-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

  • Энэ жилийн хувьд Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон ерөнхий боловсролын салбарт шинээр хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхэлнэ. Тухайлбал, сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж, тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан найман түвшнээр үнэлэх системд шилжих аж. Энэ нь хүүхдэд сурах урам зориг, боломж өгөх ач холбогдолтой юм байна.
  • Ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхэлнэ.
  • Сургуулийн орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хэрэгжүүлнэ.
  • Энэ хичээлийн жил есдүгээр сарын 1-ний Бямба гаригт нээлтээ хийнэ. Нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулах бол их, дээд сургуулиуд есдүгээр сарын 3-нд нээлтээ хийх юм байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгон зарласан. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөсний дагуу есдүгээр сарын 3-ны эхний цагийн хичээлийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал сэдвээр зохион байгуулах юм байна.

1.6 САЯ ШИРХЭГ СУРАХ БИЧГИЙГ НӨХӨН ХАНГАЛТААР ХЭВЛЭНЭ

  • Ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Үүнд казах хүүхдэд зориулан орчуулсан 23 нэрийн, казах хэл, уран зохиолын есөн нэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэрийн сурах бичиг байх юм.
  • Ингээд бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэлх хувьд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулна.
  • Дээр дурдсан хувь хэмжээгээр сурах бичиг сургуулийн номын санд байх нөхцөлийг тогтвортой хангахын тулд жил бүр сурах бичгийн нөхөн хангалт хийдэг. Энэ жилийн тухайд бага ангийн 38 нэрийн, дунд ангийн долоон нэрийн, ахлах ангийн 20 нэрийн, казах хүүхдүүдэд зориулсан 32 нэрийн нийт 97 нэрийн 1.6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн, нийлүүлэх юм.
  • Түүнчлэн энэ онд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглана.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 60000-127000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2013 оноос хойш дүрэмт хувцсаар жигдэрсэн. Үүнтэй зэрэгцээд дүрэмт хувцасны асуудал жил бүр хөндөгддөг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дүрэмт хувцасны үнийг тогтоодоггүй, үйлдвэрлэгчийг сонгодоггүй, зах зээлийг хуваарилдаггүй, аж ахуйн нэгжийн худалдаа, борлуулалт, маркетингийн үйл ажиллагаанд оролцдоггүй юм байна.
  • Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн, стандарт шаардлагыг хангасан дүрэмт хувцасны үнэ 60000-127000 төгрөгийн үнэтэйгээр зах зээлд борлогдож байгаа аж.

38 СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ

Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, спорт заалны хүчин чадал нэмэгдэж байгаа хэдий ч  хүн амын өсөлтийн хурдац, боловсролын хөгжлийн шаардлагаар шинээр үүсч буй хэрэгцээ, одоо ашиглаж буй барилгын насжилт өндөр, ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус барилгад сургалт явуулж байгаа зэрэг шалтгаанаас сургууль, цэцэрлэг хомсдолтой байгаа. Тиймээс 2018-2019 оны хичээлийн жилд 38 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Үүнд нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг  багтаж байна.

Р.РЕНЧИНДУЛАМ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-27 64.119.19.110

сурах бичгээ нэгэн ижил болгож үг ба утгыг сайтар

Зочин 2018-08-27 64.119.19.110

сурах бичгээ нэгэн ижил болгож үг ба утгыг сайтар

Л.Л 2018-08-27 66.181.166.134

Сурах бичиг гэж үг үсгийн болон утгын алдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж