Uber компани түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтрүүлнэ | News.MN

Uber компани түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Uber компани түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтрүүлнэ

Uber компани түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтрүүлнэ

Такси дуудлагын үйлчилгээний "Uber" компани  түрээсийн унадаг дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эдгээр үйлчилгээг нэвтрүүлснээр компанийн таксины үйлчилгээний орлого буурах эрсдэлтэй ч хотын аялалд тун тохиромжтой гэж үзэж байгаа юм.

Тус компанийн захирал Дара Хосроушахи хот дотор явахад илүү тохиромжтой унадаг дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээг манай компани үзүүлэх болно гэжээ. Хол замд энэ үйлчилгээ нь тохиромжгүй тул богино зайнд зөвхөн хот дотор явах зориулалттай гэжээ. Мөн тэрбээр 10 байшингийн цаана  очих гэж заавал машин барих шаардлагагүй гэв.

Компанийн зүгээс энэ үйлчилгээг нэвтрүүлснээр богино хугацаанд санхүүгийн хувьд ашиггүй байх ч яваандаа үйлчлүүлэгчид нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм.

‘’Uber’’ компани өнгөрсөн жилээс эхлэн хэд хэдэн дугуй үйлдвэрлэгч компаниудад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Jump цахилгаан дугуй үйлдвэрлэгч компанийн дугуйнууд Нью Йорк, Вашингтон зэрэг америкийн 8 том хотуудад үйлчилгээнд нэвтрээд эхэлсэн аж. Харин удахгүй гадаадын зах зээлд буюу Германы Берлин хотод нэвтрэхээр болсон гэжээ.

Өнгөрсөн жил ‘’Uber’’ компани 4.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан. Такси дуудлагын үйлчилгээний орлого нэмэгдэж байгаа ч дугуйн түрээс, хоол хүргэлтийн үйлчилгээ зэрэг үйлчилгээг нэвтрүүлснээр илүү их зардал гарч байгаа юм.

Эх сурвалж: BBC 

Т.Мядаг 

 

 

 

 

 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ner 2018-08-27 182.160.37.135

ulaanbaatarchuud tegvel garch ogohndee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж