Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Герман улсын Лүдвигшафен хотод 18500 хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарчээ. Учир нь дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг тус хотоос олдсон байна. Нийтдээ 500 килограмм жинтэй уг тэсрэх бөмбөгийг барилгын ажилчид олж улмаар онцгой байдлынханд мэдээлсэн аж.

Мэргэжилтнүүд тэсрэх бөмбөгийг салгахаас өмнө нэг километрийн радиусын зайнд амьдрах иргэдийг орон гэрээсээ түр гарахыг сануулж, аюулгүй байдлыг хангажээ. Тэсрэх бөмбөгийг орон нутгийн цагаар 14:00 цагт амжилттай салгасан болохыг Лүдвигшафен хотын захиргаа мэдэгджээ.

Дэлхийн II дайн дуусч, 70 гаруй жил өнгөрч байгаа боловч Герман улсын нутаг дэвсгэрт тухайн үед холбоотнуудын зэр зэвсэг, дэлбэрээгүй бөмбөг, хог хаягдал зэрэг зүйлс одоо болтол байдаг аж.

Өнгөрсөн жил Франкфурт хотын 60 мянган иргэнийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлж байсан бөгөөд Их Британийн 1.8 тонн жинтэй “Блокбастер” нэртэй агаарын тэсрэх бөмбөгийг амжилттай салгаж байжээ. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Берлин хотын галт тэрэгний төв буудлаас Их Британи улсын тэсрэх бөмбөг олдсон. Мөн өнгөрөгч Бямба гаригт /2018.08.25/ Германы Треүенбритзен тосгоны ойролцоох ой модонд гарсан гар түймрийг унтраахаар гал сөнөөгчид  ажиллаж байх үеэр тэсрээгүй сум, зэр зэвсэг хүндрэл учруулж байгаа хэвлэлүүд онцолж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: STRAITS TIMES
Г. БАТМАНДАХ

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж