Скай багийн М.Квятковский тэргүүллийг авлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Скай багийн М.Квятковский тэргүүллийг авлаа

Скай багийн М.Квятковский тэргүүллийг авлаа

Мэргэжлийн дугуйн Гранд тур зэрэглэлийн Вуэльта Испаниа уралдаан өнгөрсөн амралтын өрдүүдэд эхэлсэн. Эхний гараа хувийн цагийн гараа Малага хотноо явагдсан бол ням гаригт дугуйчид холын замдаа гарцгаасан. Хоёр дахь гараа Малага хотын ойролцоо орших далайн эргийн Марбеллагаас Каминито дел Рэй хүртэлх 163.9 км-н нам уулын бүсэд явагдсан. Нийт 22 багийн 218 дугуйчин гараанаас гарч уралдснаас 2016 оны Вуэльта Испаниа уралдааны аварга “Movistar” багийн Испани дугуйчин А.Валверде 4 цаг 13 мин 01 сек-н амжилтаар тэргүүлж ээлжит ялалтаа байгуулсан. Тэгвэл дэд байранд “Team Sky” багийн Польш дугуйчин М.Квятковский орсон бол “Quick-Step Floors” багийн Бельги дугуйчин Л.де Плас орсон байна.

Скай багийн М.Квятковский энэ өдөр дэд байранд орсноор Вуэльта Испаниа уралдааныг эхний 2 гарааны дараах байдлаар тэргүүлийг авч “улаан” цамцыг эзэмших эрхтэй болсон. Тэр бямба гаригт явагдсан хувийн цагийн уралдаанд мөн дэд байранд ороод байсан юм. Ямартаа ч Скай багаас К.Фрүүм, Ж.Томас нарын эзгүйд Польш дугуйчин М.Квятковскийг багийн лидерийн байр сууринаас оролцуулж байгаагаа зарлаж байсан бөгөөд Польш залуу уралдааныг тун амжилттай эхлүүлж байна.

2 ДАХЬ ГАРААНЫ ТОП-10 ДУГУЙЧИН:

  1. А.Валверде
  2. М.Квятковский
  3. Л.де Плас
  4. В.Келдерман
  5. Ж.Беннетт
  6. Т.Галлопин
  7. Э.Бучман
  8. Р.Уран
  9. Н.Кинтана
  10. Т.Пино

Өнөөдөр тэмцээний 3 дахь гараа мөн Испаний өмнөд нутагт үргэлжлэх бөгөөд 182.5 км-н дунд зэргийн уулархаг нутагт явагдана.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж