Конгод "Эболо" вирусээс болж 67 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Конгод "Эболо" вирусээс болж 67 хүн нас баржээ

Конгод "Эболо" вирусээс болж 67 хүн нас баржээ

Конго улсад энэ сарын байдлаар “Эбола” вирусийн улмаас 67 хүн нас барсан тухай албаныхан мэдээлжээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс эхлэн Конгогийн зүүн нутгийн Итури болон Хойд Киву мужийн Мангинад  “Эбола” вирусийн халдвар авсан 105 тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны байцаагч Альфред Лонг мэдэгдэв. Тэдгээрийн 77-г лабораторийн шинжилгээнд оруулж халдвар авсныг тогтоосон бол 11 хүнийг эмчилж чадсан байна. Гэвч 67 хүний бие муудан нас барсан гэжээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Оли Илунга Каленга сүүлд ‘’Эбола’’ вирусийн эмчилгээний төвд Мангинад очин  халдвараас эдгэрсэн хоёр өвчтөнтэй уулзсан байна.

Америкийн үйлдвэрлэсэн эмийг халдвар авсан 10 хүний эмчилгээнд ашигласны дараа 2 хүний бие эдгэрсэн сайн мэдээ дуулдсан аж. Халдвар авсан хүмүүст тус эмчилгээг үргэлжлүүлэн хийхээр зэхэж байгаа юм.

Баасан гаригт ДЭМБ-аас Киву мужийн Ойка хотод вирусын тархалт дэгдэх магадлалтай байгааг анхааруулжээ.

эх сурвалж: Newvision

Т.Мядаг 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж