“VIP” ангиллын “хулигаанууд” | News.MN

“VIP” ангиллын “хулигаанууд”

“VIP” ангиллын “хулигаанууд”

“VIP” ангиллын “хулигаанууд”

Албан тушаалтнуудын адал балмад явдал үргэлжилсээр. Дүүргийн тамгын газарт мэдрэл муутай хүн мэс барьж ороод дайрч гэмтээсэн өдөр шуугиад л ердөө хэдхэн хоногийн дараа Зам тээврийн хөгжлийн яамныхан ажлын бус цагаар архидаж нэгнийхээ амийг бүрэлгэв. АТГ-т шалгуулж байгаа сэжигтэн “дарга нарын цуваа” үл тасарна. Гэтэл МУИС-ийн багш оюутнуудаа “мал” гэж доромжилжээ. Одоо яах вэ. Гайхширсаар суух уу. Огцруулаад л, томилоод л байх уу.

Өндөр дээд боловсролтой, өндөр дээд сэнтийд заларсан нэгэн үеийн хулигаанууд төрд ажиллаж иргэдэд үйлчилж байна, тийм үү. Тэд П.Жасрай агсан шиг цойлдож нөхсөн цамцтайгаа, Ж.Наранцацралт агсан шиг эвдэрч муудсан машиндаа өөрийнхөө цалингаас илүүчилж шатахуун хийж унахаар сэтгэхүйтэй, тийм ахуй хангамжтай ч биш. Хурдан морь уяагүй, хамгийн сүүлийн үеийн загварын гар утас, нөүтбүүк хэрэглээгүй, тансаг зэрэглэлийн автомашин унаагүй бол алдаа гаргаснаасаа илүү ичдэг. Уудаг кофе, уулздаг хүн, иддэг хоол, өмсдөг хувцас нь нэр хүндийг нь тодорхойлсон хэрнээ жинхэнэ нандигнах ёстой нэр хүнд, хүн чанараа шавхайд хутгахаа юман чинээ бодохгүй аж.

Тэдэнд итгэж албан тушаал, эрх мэдлийн өндөрлөгт бус ирмэгээс атгуулсан хүмүүсийн итгэл ч шороон дээр хэвтэнэ. Харин зарим нь өөрөө шоронгийн хаалга татахын өмнө гэнэт сандарч “ямар нэг аргаар” олж авсан их хэмжээний мөнгөөрөө эрх чөлөө худалдан авах эрэлд хатна.

Тэд нийгэмд ямар хор хохирол учруулав, хэнийг хохироов, яаж хохиролгүй болгох вэ гэдгээс урьтаж өөрөө хэрхэн мултрах тухай бодох аж. Сүүлийн өдрүүдэд “шүүхийн шинжилгээний дүгнэлт” гэгч “цаас” олны бухимдлыг төрүүлж байна. Түүнийг нь дэвэргэж, өмөөрсөн сэтгэлээ нууж үл чадах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч гомдох сэтгэл төрнө. “Үхсэний хохь, амьдын зол” гэгчээр талийгаачийн тамхи татсан хэрэг хүний амь бүрэлгэсэн гэмт хэргийн дэргэд юусан билээ.

Бүхэл бүтэн дүүргийн удирдлагын “гал тогоонд” үүрэгт ажлаа хийж байсан албан хаагч ажлын өрөөндөө хутгалуулчихаад бага үдийн алдад мэс засалд орж арайхийн амьд хоцрох нь хэвийн үзэгдэл гэж үү. Энэ бүхэнд тооцож буй хариуцлагын арга хэмжээг ил тод болгох шаардлагатай.

Асгарсан их мөнгөөрөө хурдан удмын морьд худалдан авч зугаацдаг, цалингаараа амьдардаггүйнхээ хэрээр хуульд үл захирагддаг, иргэдэд үйлчлэх бус эрх мэдэлд шунаж яам яаманд хэсэж ажилладаг Б.Махбал мэтийн VIP ангиллын хулигаануудад олны нүдэн дээр хатуу хариуцлага тооцохгүй бол ял шийтгэл хүлээнэ гэдэгт нь итгэхгүй байна. Түүгээр ч зогсохгүй хамтран ажилла гэснийг хамт архид гэж ойлгосон мэт цуг байсан газрын дарга нар, гаднаас нь харахад “Prestige” ангиллын хэдэн гоё залуус ч мөн хариуцлага хүлээх ёстой. Ажлаа сайн хийж байгаад танхимаараа огцордог шиг нам гүм хариуцлага биш, хүний амь бүрэлгэж байхад нь хамт байлцсан, алуурчныг хүний амь хөнөөхийн өмнө хамт архи уусан гэдгээрээ ч ял авах  ёстой. Тийм ёс зүй тэдний үнэтэй зангиа, гоё анкетад дурдсанаар бол хангалттай төлөвшсөн баймаар өвтэгш, хосгүй боловсон хүчин л гэж харагдахаар байдаг. Гэтэл боловсон архидаж, боловсон хүчирхийлсэн нь хуулиар нотлогдчихоод байна. Яаж хариуцлага хүлээх нь вэ, харцгаая.

Үе үеийн сэхээтнүүдийг бэлтгэсэн түүхэн сургуулийн багш оюутнуудаа “мал” гэж хэлэхэд ямар хариуцлага тооцох нь вэ, харцгаая. Ёс зүй гэгч өнөөдөр төрийн өндөр албаныханд, төрийн албаныханд, боловсролын салбарын “уурхайгаас” олдохгүй нь. Харин малчны хотноос, дугаар хорооны иргэнээс, өрхийн эмнэлгийн даруухан сувилагчаас, хувийн цэцэрлэгийн жирийн багшаас бол харагдаж байна.

“Авлигачдын нуруу тэнийсээр тэрий хадаад уначихлаа”. “Авлигачдаас алуурчид төрдөг” боллоо. Хамгийн их шунасан хүнийг төрийн албанд бүү ойртуул гэдэг зарчмаар цаашид хандъя. Дахин төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилдэг байгууллагаас VIP ангиллын рецедивүүдийг харахгүй юмсан. Монгол төрийн босго өндөр, төмөр нүүрээ харуулж чаддаг байгаасай.

У.ОЙДОВ

"Болор дуран"-аар шалгав.

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэг 2018-08-27 202.126.88.43

ЗТХ-ын яаманд ИН-ийг хариуцахаар бас нэг мал томилогджээ?!

Avatar

Зочин 2018-08-27 202.9.43.42

Мал адгуусаар дүүрсэн төр!!! Эмгэнэлтэй өрөвдөлтэй

Avatar

яалтай нь билээ дээ 2018-08-27 64.119.26.131

резетив хэрэгтнүүдээр төрөө удирдуулсны л гор юм даа

Avatar

Б 2018-08-27 66.181.185.215

Таван үг зөв бичиж чадахгүй малнууд нь үнэн ш дээ

Avatar

Зочин 2018-08-27 66.181.185.215

Малнуудыг мал гэж дуудах нь зөв шүү дээ

Avatar

Зочин 2018-08-27 202.21.106.130

Таарсан таарсаныгаа удирдаж хөдөлгөдөг юм байна да

Avatar

Зочин 2018-08-27 202.9.43.42

женкогоор оролдвол их хохирно шүү!!!

Avatar

Дорж 2018-08-27 66.181.161.69

Дэндүү хариуцлагагүй байдлыг хувьсгал хийж л засна

Avatar

zochin 2018-08-27 150.129.143.55

DALAIN DEEREMCHIDIIN ANGILALD VIP BII

Avatar

nbv 2018-08-27 218.218.39.246

jencogoor oroldson bolgon ami nasaa aldaj bna

Avatar

Зочин 2018-08-27 119.40.100.142

Монгол тэгээд алуурчин ерөнхийлөгчтэй гэсэн үг үү

Avatar

Зочин 2018-08-27 202.126.89.3

Дэндүү

Avatar

Хохь нь 2018-08-27 64.119.21.22

Бид өөрсдөө буруутай. Хохь маань.

Avatar

Irgen 2018-08-27 66.181.161.65

Bid bugd ene bugdiig tevchdeg buruutai

Avatar

Зочин 2018-08-27 122.201.25.6

Малнуудыг малнууд л удирддаг юм хох чинь

Avatar

Би 2018-08-27 202.126.89.57

Засгийн газрыг нь огцруул тэр чигээр нь.

Avatar

Зочин 2018-08-27 37.150.79.204

хөөш малаа үүнд засгийн газар ямар хамаатай ийн

Avatar

Ийн 2018-08-27 182.160.36.169

ийн, ийн...

Avatar

Зочин 2018-08-27 202.126.89.57

Засгийн газрыг нь огцруул тэр чигээр нь.

Avatar

Зочин 2018-08-27 103.229.176.130

оюуны болоод ёс суртахууны доройтол туйлдаа хүрч

Avatar

САСА 2018-08-27 43.242.243.30

Угаасаа МУИС-ын багш нар бүтэхгүйштээ

Avatar

САСА 2018-08-27 43.242.243.30

Угаасаа МУИС-ын багш нар бүтэхгүйштээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж