ЗТХЯ-ны дарга нарыг чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

ЗТХЯ-ны дарга нарыг чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй болжээ

-Төрийн нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгч учраас эдгээр хүмүүсийг чөлөөлөх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй болоод буй гэнэ-

ЗТХЯ-ны дарга нарыг чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй болжээ

Зам тээврийн хөгжлийн яаманд газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гараад багагүй хугацаа өнгөрчээ. Хэргийг шалгаж байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний газраас гарсан урьдчилсан дүгнэлтээр талийгаач Т.Гомбосүрэнг толгойдоо хүнд гэмтэл авсан учраас амиа алдсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа учраас ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Энэ хэргээс болж Зам тээврийн, хөгжлийн яам эзэнгүй болоод байна. Сайд нь томилогдоогүй. УИХ-ын намрын чуулган хүртэл ЗТХ-ийн сайдын суудал эзгүй байх нь.  Төрийн нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгч, газрын дарга нар нь халагдсан, хэргийн газар байсан хүмүүс нь мөн ажлаасаа гарах өргөдлөө өгсөн гээд тус яамны ажил хэвийн үргэлжилж байгаа гэхэд хэцүү байна.  Дээрх хэрэг гарах үед хамт байсан гэх  газрын дарга нар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Гэвч Төрийн нарийн нь түр орлон гүйцэтгэгч  учраас эдгээр хүмүүсийг чөлөөлөх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй болоод буй гэнэ. Учир нь түр орлон гүйцэтгэгч ажлаас чөлөөлөх, томилох эрх зүйн үндэслэл байхгүй учраас ийнхүү өргөдлөө өгсөн хүмүүс гацаанд ороод байгаа аж. Гэхдээ хэрэг гарах үед хамт байсан, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хүмүүс ажлаа хийхгүй байгаа гэсэн мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж