Нийтийн дуучдын эмэгтэй уран бүтээлчдийн төлөөлөл болсон Г.Эрдэнэтунгалаг АНУ-ыг зорилоо. Дуучин бүсгүй 2014 он уран бүтээлийн арвин олз омогтой байсан билээ.
Түүний хувьд бие даасан тоглолтоо хийж, мөн охиныхоо хамтаар олон ангит кинонд тоглоод амжсан. Г.Эрдэнэтунгалагийн тоглосон олон ангит кино ирэх онд нээлтээ хийх аж. Дуучин бүсгүйн хувьд шинэ оныг гадаадад угтахаар болсон байна. Тэрбээр "Харанга" хамтлагийнхантай АНУ-ын таван хотод очиж өөрийн уран бүтээлийн дээжээ тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэх харийг зорьжээ.
Э.ТЭКҮ