Баянхонгорчууд хөлдөх шахаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Баянхонгорчууд хөлдөх шахаж байна

Засгийн газраас 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж нийслэлд төдийгүй орон нутагт шинэ орон сууц барих болжээ. Баянхонгор аймагт сүүийн үед 3-5 давхар орон сууц баригдаж байгаа  сайн талтай ч чанарын талд огт анхаарахгүй байгаа гэнэ. Тухайлбал, Баянхонгор аймгийн төвд баригдаж байгаа байрнууд ямар ч дулаалгагүй бөгөөд хаалга цонх нь хаагдвал нээгддэггүй, нээгдсэн бол хаагддаггүй гэнэ.  Байранд амьдарч байгаа гэх иргэд өвөлжин гэртээ халаагуур залгасан аж. Дулаанаа хангалттай өгч чадахгүй байгаа  хэрнээ мөнгөө нэхсээр байгаад иргэд бухимдаж байна.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж