Вьетнамын дайны ахмад дайчин, АНУ-ын нөлөө бүхий улстөрч, сенатор Жон МакКейн өнгөрсөн Бямба гаригт тархины хорт хавдраар таалал төгссөн юм. Улс орон даяар улс төрийн нөлөө бүхий сенатчаа алдсандаа харамсан гашуудаж байна.
Салах ёс гүйцэтгэх ёслолд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш нар оролцоно гэв. Ёслол Вашингтоны Үндэсний сүмд болох аж. Мэрилэндийн Аннаполис хот дахь Север голын эрэг дагуу байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн академийн оршуулгын газарт талийгаачийг эцсийн замд нь үдэх ёслолд армийн бие бүрэлдэхүүн тэр чигээрээ оролцоно гэжээ. Мөн тэнгисийн цэргийн академид хамт суралцаж явсан, дотны найз адмирал Чак Ларсон тус ёслолд оролцоно.
Жон Маккейн нас барахаасаа өмнө Барак Обама, Жорж Буш нарыг салах ёс гүйцэтгэн үг хэлэхийг хүссэн аж.
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Маккейнийг нас барсанд гүнээ харамсаж байгаагаа твиттертээ илэрхийлсэн байна. Сенатортай таагүй харилцаатай байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг дайны баатар биш, олзны хүнийг баатарт тооцохгүй зэргээр ярьдаг байсан юм. Жон МакКейн оршуулах ёслолд Трампыг оролцуулахгүй Цагаан ордныг төлөөлж дэд ерөнхийлөгч Майк Пэнсийг урихаар болсон юм.
1982 оноос МакКейн улс төрийн карериа эхэлж, 30 гаруй жил АНУ-ын сенатчийн албыг гүйцэтгэж байсан тэрээр 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа гарч чадалгүй Жорж Вашингтон Бушт нэр дэвших эрхээ алдаж байсан аж.
Үүнээс найман жилийн дараа 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обамагийн эсрэг өрсөлдөөд ялагдаж байсан юм.
Эх сурвалж: Sputnik
Т. Мядаг
ner 2018-08-27 182.160.37.135
George Washington Bush ( 1779 – April 5, 1863 )
Paвcaл 2018-08-27 174.216.8.59
Зүгээр л анхны холимог арьстан болохоос хэн ч биш.
ner 2018-08-27 182.160.37.135
George Walker Bush but no George Washington Bush.
Зочин 2018-08-27 202.126.89.106
Энэ оросын эсрэг үзэлтэн байсан сенатч .,
Зочин 2018-08-27 202.126.89.218
Оросуудын бvлдгийг базаж чангалдаг бсн америк да.
Paвcaл 2018-08-27 174.216.11.3
Энэ Мадагийг халаач ээ.
Paвcaл 2018-08-27 174.216.11.3
Жорж Вашингтон Буш??? Ха ха таавар Мадагаа.
Tuvshinjargal 2018-08-27 103.212.116.207
George Walker Bush
Зочин 2018-08-27 103.212.116.207
George Walker Bush
Зочин 2018-08-27 202.179.27.110
george walker bush yom baina shuu /google/
Зочин 2018-08-27 124.158.107.35
Жорж Вашингтон Буш?
Зочин 2018-08-27 202.70.34.78
harin tiimee, tegdeg biluu, kkkk. magadgui ee maga