НБА-гийн талбайд өнөөдрийн долоон тоглолт боллоо. Өмнөх гурван тоглолтод хожигдоод байсан Сан Антони Спөрс талбай дээрээ өнөөдөр Лос Анжелес Клиппэрс багтай тоглолоо.
Тус тоглолтод Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобли тэргүүтэй өмнөх тоглолтод амарсан бүх тоглогчид талбайд гарсан бөгөөд эхний хагаст 60-72 харьцаагаар Спөрс тэргүүлсэн бол гуравдугаар үед 90-95 болгож оноо ойртсон байна. Гэвч Клипперсчүүд онооны зөрүүг нэг болгож ойртуулсан ч оноогоор илүү гарч чадалгүй 118-125 харьцаагаар ялагдал хүлээлээ.
Тус тоглолтод Тони Паркер 26 оноо авч багаа тэргүүлсэн бол Борис Диав 23 оноо, Ману Жинобли 19 оноо, 10 оновчтой дамжуулалт, Тим Данкан 21 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж тус тус тусалжээ. Харин эсрэг багаас Крис Пол 25 оноо, 9 оновчтой дамжуулалт, Блэйк Гриффин 22 оноо, Жижи Редик 21 оноог авчээ.
Бусад тоглололтууд
Денвер Наггетс 82-110 Шарлот Хорнетс
Торонто Репторс 120-129 Чикаго Буллз
Портленд Трэйл Блэйзэрс 95-110 Хьюстон Рокетс
Юта Жазз 97-91 Мемфис Гриззлис
Атланта Хаукс 105-102 Даллас Мавирекс
Лос Анжелес Клипперс 118-125 Сан Антони Спөрс
Сакермэнто Кингс 108-128 Голден Стэйт Уорриорс