Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг даалгалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг даалгалаа

Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг даалгалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зөвлөгөөнийг дөрвөн бүсэд 1000 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулжээ. Тодруулбал, тус салбарын баруун бүсийн зөвлөгөөн Увс аймагт наймдугаар сарын 23,24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.

Баруун бүсийн зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж хэлсэн үгэндээ: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж амжилттай хэрэгжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгохын төлөө улам хичээн ажиллах шаардлагатай байна. Энэ ажилд манай аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудын идэвх санаачилга, хичээл зүтгэл маш чухал. Шинээр болон шинэчлэн оруулж буй хууль, тогтоомжийн төслүүдэд та бүхний санал үнэтэй хувь нэмэр оруулах болно” гэжээ.

Найм, есдүгээр сар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд намрын ургацыг технологид хугацаанд амжилттай хураан авах бэлтгэл хангах, ургацаа хураах, хадлан, тэжээлээ бэлдэх, өвөлжөө бууцаа эмхлэх гээд хагас цэргийн зохион байгуулалт, өндөржүүлсэн бэлэн байдлыг шаарддаг үе. Тиймээс  энэ  үед салбарын бүсийн зөвлөгөөнөө зохион байгуулж, энэ оны зорилтын хэрэгжилт, эрчимжүүлэх шаардлагатай ажлууд, өвөл, хаврыг өнтэй давах тактикаа боловсруулж, газар зүйн байршил, орон нутгийн онцлог ойролцоо аймаг, сумдаас туршлага судлах боломжийг олгодог гэдэгтэй зөвлөгөөнд оролцогчид санал нэгджээ.

зөвлөгөөний шинэ соргог мэдээлэл, зайлшгүй анхаарах асуудлыг орон нутагтаа хүргэх, салбарын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангаж, тайлангаа үнэн зөв мэдүүлдэг байх, төсвийн сахилга батыг чанд мөрдөх, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг даалгасан аж. Мөн халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлж, голомттой бүсээс мал, мах оруулахгүй, өвс, тэжээл бэлдэхгүй, авахгүй байх, малын угаалга, вакцинжуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахыг үүрэгджээ.

Э.ЖОНОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж