УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг Ардчилсан намын бүлгийн даргад нэр дэвшүүлснийг дэмжсэн юм. Бүлэг мөн дээрх асуудлыг хэлэлцээд дэмжин баталсан байна. Ингэснээр тус бүлгийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар удирдахаар боллоо. Тэрээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн МҮДН фракцийн гишүүн юм.
Г.ДАРЬ