Помпео уулзалтаа цуцалсны дараа Пеньян АНУ-ыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Помпео уулзалтаа цуцалсны дараа Пеньян АНУ-ыг буруутгав

Помпео уулзалтаа цуцалсны дараа Пеньян АНУ-ыг буруутгав
People and soldiers gather to offer flowers to the statues of state founder Kim Il Sung and former leader Kim Jong Il on the Day of Songun at Mansu hill, Pyongyang, North Korea, in this undated photo released by North Korea's Korean Central News Agency (KCNA) on August 26, 2018. KCNA via REUTERS

Хойд Солонгосын төрийн мэдлийн сонин Ням гаригийн дугаартаа АНУ-ыг ‘’хоёр нүүртэн’’, ‘’хуйвалдаан зохион байгуулагч’’хэмээн буруутган бичжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пеньянд хийх хоёр дахь айлчлалаа өнгөрсөн долоо хоногт цуцалсан талаар Вашингтоноос мэдээлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм.

Өмнөд Солонгосын нэгэн хэвлэлд саяхан Японд байрладаг АНУ-ын тусгай цэргийн арми "Пеньян руу нэвтрэх" зорилготой бэлтгэж байсан гэж бичсэнийг Хойд Солонгосын Rodong Sinmun сонинд цохон тэмдэглэсэн байна. Хойд Солонгосын хэвлэлд АНУ-ыг хэлэлцээр нэрийдлээр  Хойд Солонгосыг унагаах зорилготой нууц ажиллагаа зохион байгуулж байна хэмээн буруутгасан аж. Энэ талаар Өмнөд Солонгост суугаа АНУ-ын яамнаас ямар ч нууц ажиллагаа байхгүй хэмээн мэдэгдсэн юм.

Зургадугаар сарын 12-нд Трамп-Кимийн уулзалтаар талууд хэлэлцээрт гарын үсэг зурсан ч хэрэгжилт удаашралтай, мухардмал байдалд орчхоод байгаа юм. Гэвч уулзалтын дараа амлалтаа биелүүлэн Трампын засаг захиргаанаас Өмнөд Солонгостой хийх хамтарсан цэргийн сургуулилтаа цуцалсан. Мөн Хойд Солонгосын тал хэд хэдэн цөмийн пуужингийн системээ устган, дайны үеэр Хойд Солонгост амь үрэгдсэн америк цэргүүдийн шарилуудыг явуулсан гэх мэт ажлууд хийгдсэн юм.

Помпео цөмийн зэвсгээ Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн бодит алхмуудыг хийхийг шаардсан.  Харин Пеньян Вашингтоныг өөрийн дэглэмийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн юм.

Эх сурвалж: Reuters 

Т. Мядаг 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж