МЗЭ-ийн УЗ-ийн даргаар До.Цэнджав сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

МЗЭ-ийн УЗ-ийн даргаар До.Цэнджав сонгогджээ

До.Цэнджав Монголын зохиолчдын эвлэлийн УЗ-ийн даргаар сонгогджээ

МЗЭ-ийн УЗ-ийн даргаар До.Цэнджав сонгогджээ

Монголын зохиолчдын эвлэл өнгөрсөн амралтын өдөр Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа сонголоо. Учир нь тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир таалал төгссөн билээ. Иймд Монголын зохиолчдын эвлэл Удирдах зөвлөлийн даргаа сонгосон байна.

Удирдах зөвлөлийн даргын сунгаанд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбат, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар өрсөлдөж, олонхын саналаар Д.Цэнджав сонгогджээ.

Т.НОМИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж