Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг Ардчилсан намын бүлгийн даргад нэр дэвшүүлснийг санал нэгтэй дэмжжээ.
Тиймээс тун удахгүй нэрийг нь УИХ-ын даргад мэдүүлэх юм байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон тул орны хүнийг шинээр сонгох шаардлагатай болсон юм.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг 16.30 цагт хуралдаан зарлажээ. Түүгээр бүлгийн дэд даргыг ярихаар болсон тухай дуулдаж байна. Олонхийн бүлгийн дэд даргын албыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хашдаг юм.
Г.ДАРЬ