Аав хүү хоёр гэртэйгээ хамт шатжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Аав хүү хоёр гэртэйгээ хамт шатжээ

Хүйтний эрч чангарсантай холбогдуулан гэр хорооллын амины орон сууц, байшин, гэр шатах дуудлага эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух иргэн Э-гийн гэр шатжээ.

Гэрт 50 настай эрэгтэй Э, таван  настай хүүхэдтэйгээ  шатаж,  амь насаа алдсан байна. Галын голомтод тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах аравдугаар ангийн албан хаагчид ажиллаж, галд өртөж нас барсан хүмүүсийн цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Тиймээс иргэд гэр орон сууцаа галлахдаа түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй, гэмтэлтэй пийшин зуухыг ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Мөн яндангаа галд үл шатах материалаар дулаалж, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж