Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний олон нийтийн телевизийн үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөлд нийт 7 квот гарсан байгаа бөгөөд үүнд нийт 40 гаруй хүн өрсөлдсөн байна. Тэдгээрээс Ерөнхийлөгчийн тамгын газраас нэр дэвшүүлсэн Д.Нямсамбуу, Засгийн газрын зүгээс нэр дэвшүүлсэн Б.Золбаяр, Хуульч Д.Цэндсүрэн , УИХ-ын тамгын газраас нэр дэвшүүлсэн Б.Энхмандах /Элчин сайд асан/, Д.Оюун-Эрдэнэ /Өнөөдөр сонины тоймч/ Батж. Батбаяр /УИХ-ын гишүүн асан/ нар сонгогджээ.
С.ОТГОН