2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Тодруулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7 хувиар, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор буюу 5.6 хувь, алтны үйлдвэрлэл 2.1 тонноор буюу 25.1 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 1.8 сая тонноор буюу 32.8 хувь, хайлуур жоншны 5аяжмалын үлгдвэрлэл 126.0 мянган тонноор буюу 60.8 хувь, газрын тосны үйлдвэрлэл 2.3 сая баррелиар буюу 49.1 хувира тус тус өссөн байна.
Харин энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар экспортын өссөн дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 822.6 мянган тонноор буюу 5.1 хувь, алтны экспорт 1.0 тонноор буюу 14.1 хувь, газрын тос 1.8 сая баррелиар буюу 39.7 хувиар, зэсийн баяжмал 667.1 мянган тонноор буюу хоёр дахин тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор Улсын төсөвт нийтдээ нэг их наяд 75.4 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа ажээ.
Нэр төрөл | Хэмжих нэгж | Үйлдвэрлэл | Экспорт | ||
2014.1-XI | хувь | 2014.1-1111Х1 | хувь | ||
Биет хэмжээ | 2014.1-11 | Биет | 2014.1-Х1 | ||
2013.1-11 | хэмжээ | 2013.1-Х1 | |||
Зэсийн баяжмал | мянган тонн | 966.5 | 35.7 | 1,253.1 | 213 |
Молибдений баяжмал | тонн | 3,603.0 | 5.6 | 3,600.0 | 3 |
Нүүрс | сая тонн | 20.9 | -19.3 | 16.9 | 5.1 |
Алт | тонн | 10.6 | 25.1 | 8.4 | 14.1 |
Жонш | мянган тонн | 333.2 | 60.8 | 287.5 | -7. |
Төмөр | саятонн | 7.4 | 32.8 | 5.6 | -7. |
Цайр | мянган тонн | 84.9 | -12.6 | 93.3 | -23 |
Газрын тос | сая баррель | 6.8 | 49.1 | 6.3 | 39.7 |
2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ өссөн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn