Монгол телевизийн ээлжит уран бүтээл болох “Шарк Танк” гэх бизнесийн онц сонирхолтой реалити шоуны шинэ дугаар ирэх оны нэгдүгээр сараас гарч эхлэх гэж байна .Тус шоу нэвтрүүлэг нь жижиг бизнес эрхлэгчдийн мөрөөдлөө биелүүлэх, санхүүжилтээ бий болгох газар боловч оролцогчид маань эхлээд шаркууд буюу хөрөнгө оруулагчдыг өөрсдийн төлөвлөгөөндөө итгүүлэн үнэмшүүлдэг. Оролцогч бүр бизнесийн төлөвлөгөөтэй байх бөгөөд шаркуудад хэр хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэйгээ хэлнэ. Харин Шаркууд тухайн бизнест хөрөнгө оруулалт хийх эсэхээ өөрсдөө л шийдэх болно. Мэдээж шаркуудаас мөнгийг нь салгах амаргүй.Бизнесийн мэдлэг туршлага арвин таван хөрөнгө оруулагчдын эсрэг мөрөөдлөө биелүүлэхээр оролцогч бүр шаргуу тэмцдэг болохыг бид өмнөх дугааруудаас харсан билээ.
Шинэ дугаарын шаркуудын бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орсон байна. Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгчН.Цэлмүүн, Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Монгол
Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Чинбат нарын бизнес зөвлөгөө, хэрхэн хөрөнгө оруулалт олгохыг дараагийн дугаараас хараарай.
Э.ЖОНОН