Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум Улаан сайр багийн нутаг Цагаан сайрын булан гэх газар өчигдөр /2018.08.26/ 49 настай эрэгтэй Б сураггүй алга болжээ. Тодруулбал, тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат бөгөөд өчигдрийн 03:00-06:00 цагийн хооронд “ХОТУ” ХХК-ийн алтны уурхайн ажилчдын гэрээс гараад сураггүй болсон аж. Түүнийг усанд живсэн байж болзошгүй хэмээн ойр тойрных нь үзэж аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.
Аймгийн онцгой байдлын газрын зургаан алба хаагч,“ХОТУ” ХХК-ийн алтны уурхай, Цагаан сайрын гарам-аас голын эрэг дагуу хоёр км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 23:00 цагт зогсоосон байна. Өнөөдөр /2018.08.27/ 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ