АНУ-ын Флорида мужийн Жексонвилл дэхь үзвэр үйлчилгээний томоохон цогцолбор газарт буутай этгээд гал нээжээ. 24 настай Давид Катц гэгч гэмт этгээд өөрийн амийг егүүтгэн халдлагыг үйлдсэн аж. Халдлагын улмаас одоогийн байдлаар хоёр хүн амиа алдаж , 11 хүн гэмтэж бэртсэн гэжээ. Тэдгээрийн есийг нь яаралтай түргэн тусламжийн эмнэлэг рүү аваачаад байна.
Томоохон дэлгүүрүүд, хоолны газар, тоглоомын газраас бүрдэх тус цогцолборт тухайн өдөр нь EA Sports компанийн Madden NFL видео тоглоомын тэмцээн зохиогдож байсан аж.
Цагдаагийн газрын мэдэгдэж байгаагаар халдлага үйлдэгч гар буу ашигласан гэв. Мөн видео тоглоомын тэмцээнд ялагдсаныхаа дараа уурлан гэнэт дотор байсан хүмүүс рүү буудаж эхэлсэн гэжээ.
Флорида мужид сүүлийн хэдэн жилийн дотор хэд хэдэн халдлага болсон. 2016 онд Орландо дахь шөнийн цэнгээний газарт амиа хорлогч этгээд гал нээн халдлага үйлдэж 49 хүний аминд хүрсэн юм. Мөн 2018 оны хоёрдугаар сард Parkland дахь The Marjory Stoneman Douglas сургуульд халдлага болж 17 хүн амиа алдсан хэрэг гарч байв.
Эх сурвалж: CNN, BBC
Т. Мядаг