Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав. Элчин сайд Ван Сяолун Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарийг үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд хоёр улсын харилцаа, Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Эх сурвалж: www.mfa.gov.mn